Картуудаа нэг нэгээр нь ил гаргадаг тоглоом юм.
Жимсний зурагтай картуудыг хамгийн олон цуглуулсан хүн ялагч болно.
Халли Галли
(HalliGalli)
2-6 хүн 10 минут

Дүрмийн гарчиг

[1] Бүрэлдэхүүн хэсгүүд
Гүзээлзгэний зурагтай карт 14 ширхэг
Бүйлс жимсний зурагтай карт 14 ширхэг
Ногоон усан үзмийн зурагтай карт 14 ширхэг
Чавганы зурагтай карт 14 ширхэг
(Карт нийт 56 ширхэг)
Хонх 1 ширхэг

[2] Тоглоомын бэлтгэл
Картуудыг сайн хольсны дараа бүх хүнд адил тоогоор тараана.

[3] Тоглоомын явц
Картуудыг цагийн зүүний дагуу нэг нэгээр нь ил гаргана.
(Ил гаргах үед бусад хүмүүс ил гаргаж буй хүнээс түрүүлж картыг харж болохоор байх хэрэгтэй)
Ил гаргасан картуудын дунд яг 5 ширхэг ижил жимс байвал хонхыг дарна.
Хамгийн түрүүнд хонхыг дарсан хүн ширээн дээр байгаа бүх картыг өөрийн картын багцын хамгийн доор хийнэ.
Хэрэв хонхыг буруу дарсан тохиолдолд,
бусад бүх хүнд өөрийн картуудаас нэг нэгийг өгнө.
Өөрийн картын багц дууссан тохиолдолд тоглоомоос гарна.
Хоёр хүн үлдсэн тохиолдолд, дүрмийн дагуу түрүүлж хонхыг дарсан хүн тоглоомд ялна.
Хэрэв буруу дарсан бол ялагдана.